А.МӨНХЦЭЦЭГ: ЦЕГ-аас эмэгтэй алба хаагчдын манлайллыг бүх шатандаа дэмжиж, ажиллах орчинд нь илүү анхаардаг болсон

2024 оны 8 сарын 21

Arslan.mnЦагдаагийн байгууллагад эмэгтэйчүүд орж ажиллах, ажиллаж буй эмэгтэй алба хаагчдын манлайллыг дэмжиж, жендерийн тал дээр анхаарч ажиллах болсон талаар ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэгээс тодрууллаа.

Төрийн тусгай албадын хувьд эмэгтэйчүүдийг цөөн тоогоор ажиллуулах, илүү хүнд нөхцөлд ажилладаг гэсэн ойлголт олон нийтийн дунд бий. Цагдаагийн байгууллагын хувьд хичнээн эмэгтэй алба хаагчид ажиллаж байна вэ?

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллага нь 2024 онд цагдаагийн байгууллагын шинэчлэлийг хийх, жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэй алба хаагчдын манлайллыг бүх шатандаа дэмжиж ажиллах, орчин нөхцлийг нь сайжруулах, бүх шатны сонгон шалгаруулалтад оролцох боломжоор нь нээлттэй хангах зорилтуудыг дэвшүүлж, ажил болгоод явж байна.  

Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа нийт албан хаагчдын 11 орчим хувийг эмэгтэй албан хаагч нар эзэлж байна. Үүнээс удирдах албан тушаалд дөрвөн албан хаагч, чиглэлийн ахлах, тасгийн даргаар 300 гаруй албан хаагч ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагад ажиллах эмэгтэй албан хаагчийн тоог нийт бүрэлдэхүүний 8 хувиас хэтрүүлэхгүй байх заалт Засгийн газрын 157 дугаар тогтоолд байдаг.

Тэгвэл ЦЕГ-ын дарга Т.Сүхболд 2023 оны есдүгээр сард ажлаа хүлээн авсныхаа дараа жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс ХЗДХЯ-нд эмэгтэй алба хаагчийн тоог нийт бүрэлдэхүүний 8 хувь байсныг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэх саналаа өгсөн. Үүний дагуу Засгийн газраас уг санал дэмжигдэж, цагдаагийн байгууллагад эмэгтэйчүүд тохирох ажлын байран дээр ажиллах боломжууд нээгдэж байгаа юм.

Цагдаагийн байгууллагад хурандаа цолондоо хүрсэн эмэгтэйчүүд маш цөөн байдаг. Өмнөх жилүүдэд нийт удирдах албан тушаалд 1-2 л хурандаа цолтой эмэгтэй албан хаагч байсан. Одоо энэ байдал өөрчлөгдсөн үү?

Төрийн тусгай албанд, тэр дундаа цагдаагийн байгууллагад эмэгтэйчүүд удирдах албан тушаал хүртэл ажиллахад төдийлөн амаргүй. Маш өндөр ажлын ачааллыг авдаг. Орчин нөхцөл нь төдийлөн сайн бүрдээгүй байсан.

Энэ хэв маягийг эвдэж, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд томилогдсон даруйдаа цолны хугацаа нь болсон, тогтвор суурьшилтай ажилласан таван эмэгтэй албан хаагчид цагдаагийн хурандаа цолыг нэгэн зэрэг олгосон.

Энэ нь ЦЕГ-ын удирдлагууд жендерийн мэдрэмжтэй байгаагийн илрэл гэж харж байгаа. Үүнийгээ дагаад цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа эмэгтэй албан хаагч нарт итгэл, ажиллах урам зориг нэмэгдэж байна. Үүнээс гадна эмэгтэй албан хаагчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулаад зогсохгүй шатлан дэвших боломжийг нээлттэй байдлаар сонгон шалгаруулалтыг зарлаж, эмэгтэй албан хаагчид сонгон шалгаруулалтад орох бүрэн боломжтой болж байгаа.

Тухайлбал, 2023 онд зохион байгуулсан 7 удаагийн сонгон шалгаруулалтаар 126 эмэгтэй, энэ оны эхний хагас жилийн байдлаар 71 эмэгтэй цагдаагийн байгууллагад шинээр орж ажиллаж байна.

Үүнээс харахад жилээс жилд эмэгтэй албан хаагчийн тоо нэмэгдэж байна.  Эмэгтэй алба хаагчдаа тохирох ажлын байранд нь ажиллуулах, гэр, газар зүйн байршлаар нь саналыг нь авч томилох, цол, урамшууллыг нь алдагдуулахгүй олгох тал дээр илүү анхаардаг болсон.

Түүнчлэн НҮБ-аас “Хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд цагдаагийн байгууллага жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор найман хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөлийг байгуулсан. Зөвлөлийн даргаар миний бие томилогдсон. Манай зөвлөл нь эмэгтэй алба хаагчид руу чиглэсэн ажлыг зохион байгуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр төлөвлөгөөт олон ажлыг зохион байгуулаад явж байна.  

.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658353
1 эможи

Zochin
2024-08-21 21:03
hamgiin teneg n nogoo pizda nar n tsagdaad orvuu ugui yu jiremsen bolood shaachihna. Za tegeed dekrittei bh hugatsaand n ajliig n busad alba haagch nar n hiine. nogoo torood alga bolsn sda n tatvar tologchdiin tolj hurimtlagdsan mongonoos n tsalingaa bas niigmiin daatgalaa toluuleed tsolnii hugatsaa n bas yavaad tsoloo yag ajil hiisen humuus shigee avchihna. Tsagdaad yor n emegtei hun atsaa hiih yum. Baahan erchuud dund shaalgah gj l ordoggui yum bl.Erguuld yavna Zodoon bolj bwal ochood salagj chadkui, hereg shalgaad hulgaichaa bariad irne gevel chadkui, bichig hergiin l gants 2 ajil hiivel hiine busad ued n erchuuddee shaalgan oor yum bhgui, yor n zailuulbal taarna
keyboard_arrow_up