БНСУ-руу Q кодгүй тохиолдолд нэвтрүүлэхгүй, хилээс буцаана

2024 оны 8 сарын 20

Arslan.mn

Өмнөд Солонгос улсын хорио цээрийн албанаас нисэх буудлын хилээр нэвтрэх шар хуудсыг цахимжуулах ажлыг эхлүүлж байгаатай холбоотойгоор ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн шинэ зохицуулалт хийж буй. Тухайлбал, Инчон, Пусан чиглэлд явж байгаа зорчигчдыг шар хуудас бөглөхгүйгээр Q код авч ирэх шаардлага тавьж байгаа юм.

Хэрэв заасан хугацаанд тус чиглэлд зорчиж байгаа хүмүүс Q кодгүй бол хилээс буцаах хүртэл арга хэмжээ авна гэдгийг анхааруулжээ.

Зорчигчид Q кодыг зайлшгүй бөглөх бөгөөд бөглөөгүй тохиолдолд хилээс буцаах зөрчлийн нэг хэлбэрт тооцно гэж тусгасан байна. Тиймээс БНСУ-ын чиглэлд зорчиж байгаа хүмүүс тус кодыг бүрэн бөглөж байж нислэг хийх агаарын хөлөгт суулгах талаар авиа компаниуд мөн мэдэгдэл гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658345
0 эможи

keyboard_arrow_up