Аялахаар ирсэн гадаадын иргэн бусдад хүчиндүүлсэн гэх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн

2024 оны 8 сарын 20

Arslan.mn

Монгол Улсад ирсэн жуулчин орон нутагт аялж явахдаа бусдад хүчиндүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.

Энэ асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа "Монгол Улсад аялал жуулчлалын шугамаар ирсэн гадаадын иргэн бусдад хүчиндүүлсэн гэх гомдол мэдээлэл энэ сарын 15-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 

Уг гомдол мэдээллийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар бүртгэн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн хэргийн талаарх мэдээллийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлэх боломжгүй.

Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд гадаадын иргэдийг манай улсад зорчин ирэх хугацаанд нь гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос нь өмнө цагдаагийн байгууллагатай  хамтран ажиллахыг уриалж байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658344
1 эможи

keyboard_arrow_up