“Таван богд Тоёота” ХХК бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан байжээ

2024 оны 8 сарын 20

Arslan.mn

ТЦА-ны баруун талд байрлах “Таван богд” группийн охин компани болох “Таван богд Тоёота” нь бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан. 

Энэ талаар НЗДТГ-ын ХМОНХХ-ээс "Энэ сарын 19-ний 20:30 цагт ГУББГ-т Сэлбэ голын орчмын борооны ус зайлуулах шугамаас бохир үнэртэж байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу холбогдох албаны шалгалт хийхэд “Таван богд Тоёота” ХХК-ийн бохирын худаг дүүрч, бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахаж байжээ. Өнөөдөр нийслэлийн Хяналт шалгалтын газрын холбогдох мэргэжилтнүүд тухайн байршилд ажиллаж зөрчлийг арилгуулан, холболтыг салгалаа" гэх мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658340
1 эможи

Иргэн
2024-08-20 19:18
Яана даа, ийм баян хөрөнгөтэй компани хүртэл ийм новшийн байх гэж!!!
keyboard_arrow_up