Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 22-ны өдөр хийнэ

2024 оны 8 сарын 20

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард /2024.01/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч нарт ял оноосон билээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж, мөн 11 шүүгчдэд торгуулийн ял оногдуулсан юм.

Тэгвэл тухайн шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус хэргийг шүүх хурлын товын товыг тогтсон байна. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 22-ны өдөр хэлэлцэхээр болсон байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658335
0 эможи

keyboard_arrow_up