ЦУОШГ: Ойрын 10 хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар орно

2024 оны 8 сарын 20

Arslan.mn

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн болон ирэх сарын цаг агаарын төлөвийг тодрууллаа. ЦУОШГ-аас өгсөн мэдээллээр, есдүгээр сарын урьдчилсан мэдээ энэ сарын сүүлээр гарна. Харин ойрын 10 хоногт буюу наймдугаар сарын 20-29-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна гэлээ.

Тодруулбал, өнөөдөр буюу 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо орно.

Харин 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Иймд хадлан тэжээлд гарсан малчдыг цаг агаарын мэдээллийг тогтмол авч байхыг анхаарууллаа.

Агаарын температурын тухайд шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +6…+11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +22…+27 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус халуун байна. Бусад нутгаар бага зэрэг сэрүүн, шөнөдөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +6…+11 градус, говийн аймгуудын нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +20…+25 градус, бусад нутгаар +25…+30 дулаан байх аж.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Нийслэлд ирэх Пүрэв гаригаас буюу 22, 23-нд бороо, 25, 28-нд дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ гэлээ. Салхины хувьд ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө +10…+15 градус, өдөртөө 23, 28-нд бага зэрэг сэрүүсч +16…+21 градус, бусад хугацаанд +22…+27 градус дулаан байх төлөвтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658328
1 эможи

keyboard_arrow_up