“Хаадын Хаан Чингис Хаан” морин шоу тоглолтыг энэ сарын 21-25ны өдрүүдэд үнэ төлбөргүй тоглоно
Эзэн Чингис хааны намтар түүх буюу Тэмүүжиний бага нас, Жамухатай анд бололцсон ба тэдний нөхөрлөл, тал нутгийн баатарлаг хөвүүн Хиад аймгийн Тэмүүжин, Хонгирад овгийн Бөрт Үжинг гэргийгээ болгон авч байгаа, Тэмүүжин, Жамуха хоёрын хагарал, тэмцэл, Тэмүүжин ба түүний нөхөд дайн тулаанд эрэлхэгээр тулалдаж Их Монгол улсаа байгуулж байгаа үйл явдлыг ХААДЫН ХААН ЧИНГИС ХААН морин шоу тоглолтоос үзэх болно.
Энэхүү тоглолтоо 2012 оноос эхэлсэн түүхтэй бөгөөд 2024 оны зуны улиралын хаалтын тоглолтоо Монголчууддаа зориулан 8-р сарын 21, 22, 23, 24, 25-ны өдрүүдэд 15:00 цагаас ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлэх тоглолтоо хийхээр болсон байна.
БАЙРЛАЛ: Горхи Тэрэлжийн БЦГ буюу Туулын гүүр, мөнгө хураадаг постоос 3 км засмал замаараа яваад Баянцагааны даваа уруудаад баруун гар тийш сална. Баянцагаан уулын бэл, Туул голын хойд эрэг