“Монкон групп“ ХХК давтан зөрчил гаргаж, барилгын талбайн хөрсний усаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланкаар шахжээ
2024 оны 8 сарын 20
"Монкон групп" ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг ГУББГ-аас энэ сарын 18-ны өдөр зогсоож, холболтыг салгасан. Гэвч тус компани наймдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө барилгыг талбайгаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланк татан хөрсний усаа шахжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн шөнө тухайн байршилд ажиллаж зөрчлийг зогсоосон бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн шалгана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658321
0 эможи
Зочин
2024-08-20 20:58
өөдгүй боловсролгүй бизнесмен нэртэй хулгайч дээрэмчин гаруудыг хашраах хэрэгтэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс