Жоншны компани Монгол улсын хилээр 5 кг химийн аюултай бодис оруулж иржээ
2024 оны 8 сарын 20
агдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 36.311, мөрдөн байцаалтын 3.134 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 322 хэргийг хүргүүлсэн.
Зарим хэргээс онцлон дурьдахад,
- Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт дэх Гаалийн хяналтын бүсээр энэ оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Монгол улсын засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар “Жагсаалт батлах тухай (Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг жагсаалт)” тогтоолын 2 дугаар хавсралтын 28 дугаарт багтсан (Triethanolamine) гэх 5 кг бодисыг нэвтрүүлсэн. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.
- Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “У Ж” ХХК нь лабораторийн байрандаа нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын Химийн хорт, аюултай бодисын ангилалд багсан Натрийн сульфид (Na2S) Натрийн сульфид (Na2S), Аммони хлорид (NH4CI) хүхрийн хүчил /H2SO4/ нийт 55 кг бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658319
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс