ЦУОШГ: Энэ амралтын өдрүүдэд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно

2024 оны 8 сарын 17

Arslan.mn
Амралтын өдрүүдэд /8-р сарын 17, 18/ нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд доорж зөвлөмжийг хүргэе.

  • Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
  • Баталгаат зам, гүүрээр зорчих,
  • Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,
  • Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,
  • Автомашины бэлтгэл, бэлэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй зорчих,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658267
1 эможи

keyboard_arrow_up