“Хуучин хувцсаа хандивлах” ӨДӨРЛӨГ болно

2024 оны 8 сарын 16

Arslan.mn

“Tsetse vs Bilgee” тоглолт, “Zero Waste” аяны хүрээнд 08.18-ны Ням гарагт “Хуучин хувцсаа хандивлах” өдөрлөг зохион байгуулна. 

XMF festival , байгальд ээлтэй ногоон наадам жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд байгальд ээлтэй хүмүүнлэгийн компанит ажил зохион байгуулдаг бөгөөд. Энэ жил “Zero waste” нэртэйгээр сайн дурын,  хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Энэ Ням гарагт буюу 2024.08.18-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүүхдийн тоглоомын  талбайд “Хуучин хувцсаа хандивлах” өдөрлөгийг 17:00-20:00 цагийн хооронд зохион байгуулах юм. 5кг-с дээш хувцас хандивласан хүн бүрд “Tsetse vs Bilgee”  тоглолтын тасалбар бэлэглэх болно.  

Та хувцсаа авчрахдаа дараах дүрмүүдийг баримтлаарай:  

Тавигдах шаардлага

  • Хувцсаа угаасан байх
  • Улиралд тохирсон хувцас байх
  • Бөөстөөгүй байх
  • Суналтгүй байх
  • Урагдалгүй байх
  • Толбогүй байх

2024.09.07-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “ Tsetse vs Bilgee” тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Тасалбар авах холбоос: https://boxoffice.mn/event/tsetse-09-07

Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн

Өдөр: 2024 оны 9-р сарын 7

Лавлах утас: 9702-6767

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658261
1 эможи

zochin
2024-08-18 14:24
Дахиж энэ ажиллагаа зохион байгуулагдах уу? Хөдөөнөөс хот руу ирж явна арай амжихгүй байх. Зөндөө хувцас байгаа.
keyboard_arrow_up