Увсын Түргэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Говь Эрээн“ ХХК-ийн үйл ажиллагаа явуулахыг түр хугацаанд зогсоолоо

2024 оны 8 сарын 15

Arslan.mn

Өчигдөр буюу энэ сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд “Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэрт хууль ёсны зөвшөөрөлтэй “Говь Эрээн ХХК” нь үйл ажиллагаагаа явуулах гэхэд нутгийн хүмүүс эсэргүүцээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагч, аймгийн Геологи уул уурхай хариуцсан улсын улсын байцаагч, байгаль орчин аялал жуулчлалын газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн, сумын засаг дарга нарын хамтаар тухайн газарт шуурхай очиж шалгалтын ажиллагаа явуулахад тус компани нь тухайн сум орон нутаг болон иргэдэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулаагүй тул холбогдох хуульд заасан баримт бичгийн нөхцөл шаардлагын бүрдэл хангагдаагүй гэж үзэн, үйл ажиллагаа явуулахыг түр хугацаанд зогсоогоод байна.

“Говь Эрээн ХХК”-ий хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийн хугацааг төрийн эрх бүхий байгууллагаас 2046 он хүртэл олгосон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658234
1 эможи

Энхээ
2024-08-22 15:12
Яг ямар үйл ажиллагаа явуулсын? Лицензтэй хүмүүсийг талбайд нь оруулахгүй өөрсдөө хууль зөрчөөд байгаам биш үү?
Irgen
2024-08-17 21:44
Nutgiin malchidiin zunshilga bolhoor yagc zuvshuurhgui, bas ymr mal n ted nart zuvshuurl ugdug bna ter zuvshuurl ugsun hunii Nutgiig uhna gesn bol ter zuvshuurl ughuu?
Зочин
2024-08-16 20:33
Манай Түргэний залуус хэр зоригтойг Монгол даяараа харж л байя даа. Манай сцм ыол нэг шөнө л ажиллагаа явуулсан маргааш нь хамаг техникээ аваад арилсан даа.
басан мөнхзул
2024-08-16 12:59
Цуцлах хэрэгтэй лиценз нэрээр газар нутгаа гадныханд зараад дууслаа.
keyboard_arrow_up