Монгол, Хятадын засгийн газар хоорондын комиссын ажлын хэсгийн уулзалт боллоо

2014 оны 8 сарын 04

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Ажлын хэсгийн уулзалт 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болов.

Уулзалтад ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Сун Яомин нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

Уулзалтаар хоёр тал Монгол, Хятадын ЗГХК-ын XIII хуралдааны протоколын хэрэгжилтийн явц болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцов. Талууд ЗГХК-ын XIII хуралдааны протокол бүхэлдээ амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн, Хятадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагааны төслүүдийн хүрээнд бодит ахиц гаргахын чухлыг онцолж, нэгдсэн ойлголтод хүрэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6582
0 эможи
keyboard_arrow_up