Дархан хотоос автомашин хулгайлсан 26 настай этгээдийг илрүүлэв

2024 оны 8 сарын 13

Arslan.mn

Дархан-Уул аймгийн “Альфа таун хотхоны зогсоолоос автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад энэ наймдугаар сарын 11-12-нд шилжих шөнө 26 настай, эрэгтэй, “М” нь Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл хулгайлж, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орхиж явсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658191
0 эможи

keyboard_arrow_up