Монголын үндэсний олимпын хорооноос МЭДЭГДЭЛ гаргалаа
2024 оны 8 сарын 13
Монголын үндэсний олимпын хорооноос мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд "Парис-2024" Олимпын наадамд чөлөөт бөхийн төрлөөр есөн тамирчин оролцсон бөгөөд мандат авсан бүрэлдэхүүнд есөн дасгалжуулагч, дэмжих багийн гурван хүн нийт 12 хүн ажилласан байна. Багийн бүрэлдэхүүнд оролцох албаны хүний нэрсийг тухайн Спортын холбоо нь албан бичгээр баталгаажуулах бөгөөд Монголын чөлөөт бөхийн холбооноос ирүүлсэн мандат олгох албаны хүний нэрсийг хавсаргав. Олимпын хартийн 27-ын 6 дугаар заалт: Үндэсний олимпын хороод нь Олимпын Хартийн дагуу бүрэн бие даасан байж улс төр, хууль эрх зүй, шашин, бизнесийн аливаа дарамт шахалтаас ангид байна" хэмээжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
658176
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс