Баяр, наадмын үеэр 20 гаруй гар утас, хөөрөг алдагдсан хэргийг илрүүллээ

2024 оны 8 сарын 12

Arslan.mn

Баяр, наадмын үеэр алдагдсан 20 гаруй гар утас, хөөрөг алдагдсан хэргийг илрүүлсэн байна.

Тодруулбал, энэ оны 08 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдсан 100 жилийн ойн баяр, наадмын үеэр 20 орчим гар утас, хөөрөг алдагдсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүллээ. 
Тодруулбал, 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээдүүд тус аймгийн тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлсан байна. Дээрх бүлэг этгээдүүдийг Улаанбаатар хотруу ирж байхад Налайх дүүргийн постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шалгаж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 20 орчим гар утас, 1 ширхэг хөөргийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. 

Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран шалгалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658165
0 эможи

keyboard_arrow_up