Туул голд сэлэхээр ороод осолдсон 23 настай эрэгтэйг эрэн хайж байна
2024 оны 8 сарын 12
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км/ “Туул” голын усанд 1 хүн сэлэхээр ороод осолдсон байна.
Энэ тухай дуудлага мэдээлэл наймдугаар сарын 11-ний өдрийн 19:57 цагт ОБГ хүлээн авсан ба тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658155
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс