Д.Хулан: Охин маань ханьдаа түшиг болж, Монголоо сурталчлах гээд унаж тусах шахам ядарч яваа
Монгол улсын олимпын баг хоол зүйч, сэтгэл засалчгүйгээр Парисыг зорьсон нь иргэд дэмжигчдийн шүүмжлэлийг хүргэсэн. Тухайлбал, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигийн эхнэр, “МАК” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Цэлмүүн, хадам ээж тус компанийн дэд ерөнхийлөгч Д.Хулан нар Олимпын наадмын үеэр Парис хотноо байгаа зургууд сошиал орчинд тархаж, тэднийг улсын төсөв, олимпын багийн зардлаар явсан байж болзошгүй гэсэн хардлага үүсээд байгаа.
Тэгвэл Н.Цэлмүүний ээж Д.Хулан энэ талаар өөрийн цахим хуудаснаа " Уучлаарай, шигшээ багт хуваарилагдсан мандат, эрхийг бид огт эдлээгүй, тийм ч ёс зүй байхгүй. Олимпын наадмын журмын дагуу албаны хүмүүсийн тоог эрх авсан тамирчдын тоотой уялдуулж олгодог юм байна. Парист 32 тамирчин оролцож буй тул албан ёсоор 16 албаны мандат оногдсон.
“ОУОХ/IOC "B" мандат хоёрыг өгдөг, тэрийг ротац буюу ээлжээр хэрэглэх эрхтэй байдаг ба өөрсдийн зардлаар тэмцээн үзэж явсан.
Хийсэн бүхэн Монголдоо болохоор:
Хандив тусламж ~₮30 000 000 000,
Төлсөн татвар ~₮400 000 000 000,
40 лицензийн 7 үйлдвэр!
Үүнийг хийсэн хүмүүс л сэвж байна даа:
100 их наядын (₮100 000 000 000 000)хулгай
122 их наядын (122 000 000 000 000)өршир
Охин маань 4000 хүнийг удирдахын хажуугаар ханьдаа түшиг болон явж, гадна дотнын хүмүүсийг угтан уулзах, Монголоо сурталчлах гээд унаж тусах шахам ядарч яваа." хэмээн бичжээ.