Тэнгис-Шишгэд голд осолдсон залуугийн цогцсыг тав хоногийн дараа оллоо
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум, Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км/ “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлага энэ сарын 3-ны 19:08 цагт ОБЕГ-т ирсэн байдаг.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэнтэй иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 8-ны өдрийн 08:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 18:04 цагт нисдэг тэргээр агаараас тандалт хийж явсан нисэх багийн бүрэлдэхүүн тухайн иргэний цогцсыг Монгол Улсын хилээс дотогш 5 км орчим газарт голын сайранд тогтсон байсныг олсон байна.









