Реппер Д.Дандий-Ядамын ил болгосон баримт нь өөрийнх нь хоёр дансны хооронд хийсэн гүйлгээ байжээ
Парисын олимпт оролцож буй манай улсын тамирчид сэтгэл зүйч, хоол зүйчгүй явсан талаар тамирчид ярилцлагадаа дурдсан. Иймд шаардлагатай албан тушаалтнуудад олимпын мандатыг өгөөгүй атлаа удирдах албаны хүмүүсийг явууллаа гэх шүүмжлэл гарсан юм.
Монголын Жүдо бөхийн холбооноос дараах залруулгыг нүүр номдоо нийтэлжээ. Уг мэдэгдэлд "Д.Дандий-Ядам нь Монголын Жүдо бөхийн холбоонд “Гадаад харилцаа хариуцсан менежер” албан тушаалд 2021 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд “Парис-2024” зуны олимпын наадамд хувийн зардлаар зорчиж ажилласан болно. Олон улсын олимпын хороо болон олон улсын жүдо бөхийн холбоо нь бүртгэлгүй албан бус этгээдэд аливаа мандатыг дур зоргоор олгодоггүй болохыг мэдэгдье" гэжээ.
Гэтэл Монголын Жүдо бөхийн холбооноос гаргаж тавьсан төлбөрийн баримтыг САЙН ШАЛГАЖ харвал "хувийн зардлаар зорчиж ажилласан гэх “реппер“ Д.Дандий өөрийн хоёр дансны хооронд хийсэн гүйлгээний баримт " байсан гэдэг нь тодорхой харагдаж буй.
Энэ нь түүнийг хувийн зардлаар зорчиж ажилласан гэдгийг нотлохгүй...