Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын ХУВААРЬ

2024 оны 8 сарын 06

Arslan.mn

Наймдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргажээ

Хүүхдийн мөнгө, эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно. Мөн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, насны хишигийг энэ сарын 15, 26-нд олгох юм.

Түүнчлэн энэ сарын 15-нд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлнэ. Энэхүү дэмжлэгийг тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангүй ганц бие ахмад настан болон байнгын асаргаа шаардлагатай хөгшид, асран хамгаалах хүнгүй, ганц бие, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бүрэн хараагүй, сэтгэцийн өвчтэй 0-18 насны хүүхдэд 2009 оноос олгож эхэлсэн юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658063
0 эможи

keyboard_arrow_up