Дэлхийн Гаалийн байгууллагын Зөвлөх баг Монголд ажиллаж байна

2024 оны 8 сарын 06

Arslan.mn

Дэлхийн гаалийн байгууллагаас Монгол Улсын гаалийн байгууллагын хар тамхи, синтетик бодисыг хууль бусаар нэвтгрүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааг үзүүлж байна.

Энэ хүрээнд улс хоорондын шуудан илгээмжээр хар тамхи, синтетик бодисыг хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий Дэлхийн Гаалийн Байгууллагын зөвлөх баг Монгол Улсад 2024 оны 08 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд ажиллаж байна.

Arslan.mn

ДГБ-ын зөвлөх баг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэд даргатай уулзаж, ДГБ-ын Хар тамхи, синтетик бодисын хөтөлбөрийн үйл ажиллагаа, Гишүүн орнуудын чадавхыг бэхжүүлэхээр хэрэгжүүлж буй санаачилга болон энэхүү албан томилолтын зорилго, зорилт, хүлээгдэж буй үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн зөвлөх баг ГЕГ-ын холбогдох нэгж, Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт ажиллахын зэрэгцээ Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газартай уулзалт хийхээр төлөвлөсөн.

Энэхүү техникийн туслалцааны хүрээнд улс хоорондын шуудан илгээмж, агаарын тээврийн карго ачаа, эрсдэл тооцох үйл ажиллагаа, мэдээлэл солилцоо болон бусад үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хамтарсан эрсдэл тооцох, эрсдэлийн дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний замын зураглалыг гаргахаар төлөвлөөд байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658059
0 эможи

keyboard_arrow_up