Усанд осолдсон 2 иргэнийг 4 дэхь өдрөө эрэн хайж байна
Дорнод аймаг, Хэрлэн сум, нэгдүгээр багийн “Хишигтэн” хотхон гэдэг газар “Хэрлэн” голын усанд 1 хүн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 3-ны өдрийн 12:24 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн О/25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 5-ны өдрийн 05:00 цагаас осолдсон газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл 70 км зайд 3 удаагийн давтамжтай голын усаар завиар урсаж зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. Наймдугаар сарын 5-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн.
Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газарт “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 3-ны өдрийн 19:08 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Агаараас эрэн хайх, аврах ангийн 111 дүгээр анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид ар гэрийнхэнтэй иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 5-ны өдрийн 09:00 цагаас 18:00 цагийн хооронд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.