ЭМЯ: Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулахыг зөвлөж байна

2024 оны 8 сарын 05

Arslan.mn

Монгол Улсад халдварт улаанбурхан өвчнөөр өвчилсөн хоёр тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд буй. Дэлхийн хэмжээнд энэ оны эхний долоодугаар сарын байдлаар 178 улс оронд 210 мянга орчим тохиолдол батлагдсанаас Азербажан, Киргизстан, Казакстан зэрэг улс орнуудад халдварын тохиолдол өндөр байгаа юм.

Түүнчлэн улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, туйлын халдвартай, цочмог халдварт өвчин бөгөөд Агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварлана. Дархлаажуулалтад хамрагдаагүй, өмнө нь улаан бурхан өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй учраас иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Үүнтэй холбоотойгоор бага насны хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулахыг зөвлөлөө. 

  • Хүүхдэд есөн сартай, хоёр настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг хоёр удаа хийдэг
  • Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаарай
  • Харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна. 

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658045
0 эможи

keyboard_arrow_up