14 настай охины чат руу бэлэг эрхтнийхээ зургийг явуулж, нүцгэн зураг бичлэгээ явуулахыг шаардсан этгээдийг шалгаж байна

2024 оны 8 сарын 05

Arslan.mn

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.690, мөрдөн байцаалтын 2.692 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 505 хэргийг хүргүүлсэн. 

Тухайлбал, 14 настай охины чат руу бэлэг эрхтнийхээ зургийг явуулж, нүцгэн зураг бичлэгээ явуулахыг шаардсан гэх хэрэг гарчээ.

Тодруулбал, нэр бүхий иргэн 2023 оны 12 дугаар сард насанд хүрээгүй буюу 14 настай А.А-гийн фейсбүүк цахим хаяг руу зурвас бичиж харилцаж, улмаар өөрийн бэлэг эрхтний зургийг үзүүлж, нүцгэн зураг бичлэгээ явуулахыг шаардсан, бэлгийн харьцаанд орохыг санал болгож, хүүхдэд садар самууныг сурталчилж, уруу татсан гэх хэрэгт иргэн С.Д-г энэ оны 07 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "GS-25" сүлжээ дэлгүүрийн гадна тээврийн хэрэгсэл дотор насанд хүрээгүй буюу 13 настай Ө.М-г биеэ хамгаалах чадваргүй болон уг үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан бэлгийн харьцаанд орж, бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт иргэн С.Д-г энэ оны 07 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ оны 07 сарын 29-ний өдөр хэргийг нэтгэх саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658035
0 эможи

keyboard_arrow_up