Усны мотоциклын дор гацаж ухаангүй байсан хүүхдийг аварчээ
Увс аймаг, Малчин сум. Баянхайрхан багийн “Хар тэрмис” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 135 км, сумын төвөөс урд зүгт 40 км/-т “Хяргас” нуурт усны мотоциклтой явж байсан 3 иргэн осолдсон дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ.
Тодруулбал, Тус иргэд “Хяргас” нуурын эргээс 30 метрийн зайд осолдсон байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид харж, аврах ажиллагааг эхлүүлсэн байна.
Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Э/56 настай, эрэгтэй, иргэн А/50 настай, эмэгтэй/ нар живж байсныг эсэн мэнд гаргажээ. Мөн иргэн Б /10 настай, эрэгтэй/ нь усны мотоциклын доор гацаж, ухаангүй болсон байсныг гарган хиймэл амьсгал хийж, анхны тусламж үзүүлэн аварч, эсэн мэнд гэр бүлд хүлээлгэн өгсөн байна.