МЧБХ: П.Орхоноос сэргээш илэрсэн гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл
2024 оны 8 сарын 02
"Парис 2024" олимпын чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн 62 кг-д өрсөлдөх МУГТ П.Орхоноос сэргээш илэрсэн тухай мэдээлэл тархав. Үүнд Монголын чөлөөт бөхийн холбооноос дараах тайлбарыг өглөө.
Үүнд "Тэмцээн хаяанд ирсэн байгаа энэ үед цуурхлаар олон нийтийг төөрөгдүүлж, баг тамирчдад сөргөөр нөлөөлөхгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье. Зарим сайт МЧБХ-оос нягталж тодруулалгүйгээр ямар ч үндэслэлгүй мэдээлэл олон нийтэд түгээж, баг тамирчдад төвөг учруулж байгаад харамсаж байна.
Аливаа цуурхлыг газар авахуулалгүй, мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658020
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс