Хан-Уул дүүрэгт "Иргэдийн мэдээллийн цаг" үргэлжилж байна

2014 оны 8 сарын 04

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас зохион байгуулж буй "Иргэдийн мэдээллийн цаг" өнөөдөр Хан-Уул дүүргийн "Иргэдэд үйлчлэх төв байранд" 13 цагаас эхэллээ.

 

Тус үйл ажиллагаа 16:30 минут хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр улсын бүртгэлийн үйл ажиллагаа, үйлчилгээ, түүнтэй холбоотой хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахаас гадна иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны мэдээлэл, бүрдүүлэх материалын гарын авлага, товхимол зэргийг тарааж ажиллалаа. Мөн иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг амаар болон бичгээр хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэх юм байна. “Иргэдийн мэдээллийн цаг"-ийг өмнө нь Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт зохион байгуулсан бөгөөд нийт 3000 гаруй иргэдэд иргэний бүртгэл архивтай холбоотой мэдээллийг хүргэж зөвлөгөө өгөөд зогсохгүй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, мөн иргэдэд шууд хүрч ажиллаж байгаагаараа онцлогтой болж байна.

“Цаашид Нийслэлийн зургаан дүүрэг болон нийслэлд томоохон хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад шат дараатайгаар тус үйл ажиллагааг  хамтран зохион байгуулдахаар ажиллаж байна. Иргэдэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааг шууд хүргэх мөн дээр нь энэ чиглэлийн гарын авлагыг илүү их түгээдгээрээ манай энэ үйлчилгээ маш их давуу талтай” хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл сургалт сурталчилгаа хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг ярьлаа. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6580
0 эможи
keyboard_arrow_up