ЭМГЭНЭЛ : Монгол Улсын начин С.Буянт

2024 оны 7 сарын 30

Arslan.mn

Монгол улсын начин Сурмаажавын Буянт 2024 оны долоодугаар сарын 29-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 

С.Буянт нь 1950 онд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрж бага залуугаасаа үндэсний бөхөөр хичээллэхдээ үндэсний бөхөөр 1967 онд “Сумын начин”, 1970 онд “Аймгийн заан”, 1974 онд “Аймгийн арслан”, 1976 оны Улсын аварга шалгаруулах тойргийн барилдаанд 27 бөхөөс 24 давж, хоёрдугаар байр эзлэн “Монгол улсын начин” цолны болзол хангасан бөгөөд, улмаар уг цолоо 1978 оны зургадугаар сард нөхөн авсан бөх юм. 

Тэрээр төрөлх Говь-Алтай аймагтаа олон жил ажиллаж амьдран, аймгийнхаа баяр наадамд 1976, 1978, 1983, 1984, 1985, 1986 онд нийт зургаан удаа үзүүрлэжээ. Мөн С.Буянт начин самбо бөхийн спортын мастер, аймаг, сумандаа олон айраг түрүү хүртсэн “Аймгийн алдарт уяач” цолтон байлаа.

Талийгаачийн бөхийн спортод зориулсан нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг даруу зан бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Түүний гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл саданд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
657986
1 эможи

Зочин
2024-07-31 13:40
Gun emgenel ilhiiriiliy
keyboard_arrow_up