Зургаан настай хүү Туул голд энджээ
Гэр бүлээрээ зугаалж явсан хүү Туул голын усанд живснийг Онцгой байдлын алба хаагчид шумбалт хийн хайж байна.
Тодруулбал, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Хужирбулан гэдэг газар 4 том хүн, 5 хүүхэд зугаалж явсанаас “Туул” голын усанд 6 настай 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн 12 алба хаагч, 2 автомашин, 2 завьтай 16:06 цагт гарч 5 км замыг туулан 16:10 цагт очиход Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух хаягтай Х /6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг анх осол болсон “Хар-Усан тохой” гэдэг газраас, Баянзүрхийн гүүр хүртэл 3-4 метр гүнд 16 удаагийн шумбалт хийж, Баянзүрхийн гүүрнээс, “Хар усан тохой” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу завьтайгаар зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:35 цаг түр зогсоосон. 07.23-ны өдрийн 06:29 цагт дахин эхлүүлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ