600 ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хяналт тогтоожээ

2024 оны 7 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын шүүхийн 2024 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээллийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ) нээлттэй байршуулжээ. 

Энэ оны эхний хагас жилд хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, ялаас чөлөөлсөн байдлыг танилцуулъя. 



Улмаар 11 ялтанд холбогдох дүгнэлт саналыг хэрэгсэхгүй болгож, 12 ялтныг өвчний учир хугацаанаас өмнө хорих ял эдлэхээс чөлөөлжээ. 

Мөн хугацаанд 600 ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон байна. Харин 261 ялтанд холбогдох дүгнэлт, саналыг бусад байдлаар хянан шийдвэрлэснийг мэдээлэв. 

Хорих ялын дэглэмийн тухайд:

66 ялтны эдлэх хорих ялыг хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлж бууруулсан бол 22 ялтны хорих ялыг нээлттэйгээс хаалттай дэглэмд шилжүүлж, хүндрүүлж шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657918
0 эможи

Зочин
2024-07-23 18:04
Авилгачид голлоьд урсчихуудаа Ял авахын өмнө хэдийг хэргэсэхгүй болгоод , Элбэгдорж Сайханбилэг САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ нарыг гадаад руу зугтах боломжоор хангаад шүүх Даварч харц ардуудын ясыг цайтал яллаад л ТҮМНИЙ шүүмжлэлээс сургамж авахгүй л байнаадаа
keyboard_arrow_up