Солонгосын Пажу хотод 3000 хүн оролцсон монгол наадам болжээ

2024 оны 7 сарын 22

Arslan.mn

Эх орноосоо хол ажиллаж амьдарч буй иргэд наадам, цагаан сар зэрэг үндэсний баярыг нэгдэж байгаад тэмдэглэчихдэг.

Тэгвэл БНСУ-ын хойд бүсэд анх удаа Монгол наадам болжээ. Пажу хотод болсон энэхүү наадамд 3000 орчим монгол иргэд очсон нь жинхэнэ утгаараа өргөн дэлгэр наадам болжээ.

Наадмыг БНСУ дахь “НАМҮ” хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйн төв болон “Хурд” ХХК-аас санаачлан хамтран зохион байгуулжээ. “НАМҮ” төвийг үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Б.Үүрцайх гэх бүсгүй энэхүү наадмыг санаачлан хэдэн сарын өмнөөс бэлтгэл ажлаа эхэлсэн юм. Монгол наадмыг эх орондоо үзсэн шиг зохион байгуулахын тулд олон байгууллага, хувь хүмүүсийн оролцоог хангасан ажээ.

Тухайлбал, Канвон болон Кёнги аймагт суугаа Монгол Улсын Өргөмжимт консулын газар болон Сожон болон Түвон их, дээд сургууль, Шуурхай тээвэр карго, Тапатрип ивээн тэтгэлэг, Солонгос-Монголын баяр наадмын хороо, Солонгосын хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын компаниуд болон хувь хүн бизнес эрхлэгчидтэй хамтран зохион байгуулсан байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Пажу хотын орлогч захирагч, Янян хотын иргэдийн төлөөлгчдийн дарга зэрэг албаны болон хувийн хэвшлийн нэр хүндтэй төлөөлөгчид ирсэн гэнэ. Мөн Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс, тапатрип зэрэг олон байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Наадмын үйл жиллагааг нээж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд, Канвон болон Кёнги аймагт суугаа Монгол Улсын Өргөмжимт консул Ан Гён Му,НАМҮ хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч Б.Үүрцайх, “Хурд” ХХК захирал болон Сожон их сургуулийн профессор Ц.Мөнхбаяр нар мэндчилгээ дэвшүүлжээ. Хилийн цэргийн бэлтгэл офицер, хошууч Х.Баттүшиг төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсний дараа хөөмий, морин хуур, “НАМҮ” төвийн 30 орчим сурагчид үндэсний урлагийн тоглолт үзүүлсэн нь наадамчин олны талархлыг хүлээсэн байна. Наадмын үеэр үндэсний бөх, шагайн харваагаас гадна волейбол, бүх насны гүйлтийн уралдаан, гар барилдаан, дээлтэй монгол зэрэг уралдаан, тэмцээн болжээ. Монгол наадмыг анх удаа үзэж байгаа солонгосчуудаас гадна монгол хүүхдүүд ч олон байлаа. Бас 10 гаруй жилийн дараа монгол наадмаа үзэж, сэтгэл хөдөлж байна гэсэн иргэд ч байв. Солонгосын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр монгол наадмын тухай нэлээн шуугисан байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657914
1 эможи

DR. ADITY
2024-07-23 13:36
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up