Амралт зугаалгын цагт хүүхдүүд гол усанд эндэх тохиолдол нэмэгдэж байна

2024 оны 7 сарын 17

Arslan.mn

Зуны урин дулаан цагт иргэдийн  амралт зугаалгын үе эхэлж гэр бүл, найз нөхдөөрөө байгалийн сайханд  цагийг өнгөрүүлэхээр хөдөө орон нутагт зорчих, орон  нутгийн иргэд  гол усны эрэг дагуу зусдаг.  

Энэ үедээ иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас  шалтгаалан  бага насны хүүхэд усанд живж амь нас эрсдэх тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Энэ  төрлийн осол жилээс жилд нэмэгдэж байна. 2023 онд 30, энэ оны эхний 6 сард 9 хүүхдийн  амь нас хохирсон бол 7 сарын эхний  хоногуудад 8 хүүхдийн амь нас хохирсон байна.

Энэ талаар ЦЕГ-ын Урдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мөнхжаргалаас тодруулахад "Завхан, Ховд аймагт энэ  оны 6 дугаар сард 1-2 насны  хүүхэд  гэрийнхээ ойр урсах голд  живсэн, Сүхбаатар аймагт энэ оны  07-р сарын 08-ны өдөр  12 настай эмэгтэй хүүхэд  голын эрэг дээр  тоглож байгаад  хөл  алдаж  живсэн, мөн  өдөр Увс нууранд 7 настай эрэгтэй  живсэн, Хөвсгөл аймагт 16 настай, эрэгтэй хүүхэд малаа тууж гол гаргах үедээ живж нас барсан гэх мэт харамсалтай мэдээлэл  тасралтгүй бүртгэгдэж байна.

Амь насаа  алдаж  байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 2-15 насны  хүүхдүүд байх  ба  эцэг эх  нь хамт байсан, бага  насны  хүүхэд гэрийнхээ ойр урсах голд живсэн, тогтоол ус, бассейнд сэлж сурсан хүүхэд байх жишээний олон шалтгаан тогтоогдож байна.  

Насанд хүрээгүй хүн нь гол, нуурын  усанд сэлэх, урсгал  усыг туулж  эргийн цаана гарах үед ямар эрсдэл учирч болохыг тооцож мэдэхгүй учраас насанд хүрэгчид, эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэд усны ослын талаар хэлж ойлгуулж, тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулан, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Энэ бол  сэргийлж  болох  осол, насанд хүрэгчид  бид анхаарал болгоомжтой, хүүхдэдээ хэлж сануулдаг, анхааруулж  байхад энэ  осол гарахгүй байх боломжтой" гэлээ. 

Иймд иргэд та бүхэн гол мөрний ойр  орчим амарч зугаалах, зорчихдоо өөрсдийн болон  үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү.

1. Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол мөрөн, тогтоол усны орчимд тоглуулахгүй, ганцаар орхихгүй, тэдэнд усанд  осолдох  эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр  хэлж ойлгуулах;

2. Гол, усны эрэг дагуу газар амарч зугаалахгүй байх,

3. Цаг агаарын мэдээтэй тогтмол танилцаж, аяллын цаг хугацааг зөв сонгон, салхи шуургатай үед болон түргэн урсгалт голын усанд сэлэхээс зайлсхийх, 

4. Малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн гол мөрний усны түвшин нэмэгдсэн, бороотой үед баталгаат гүүр,тэмдэглэгээ бүхий гарц, гармаар зорчих;

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657894
0 эможи

Dr. Adity
2024-07-17 18:40
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно.Yнэ: $ 780, 000 USD
keyboard_arrow_up