ОБЕГ: Энэ сарын 14-нд голын усанд живсэн иргэдийг эрэн хайж байна

2024 оны 7 сарын 17

Arslan.mn

Голын усанд осолдсон хоёр иргэнийг онцгой байдлын алба хаагчид хайж байна.

- Сэлэнгэ аймаг, Шаамар суманд 30 настай иргэн Ё “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид,  Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран иргэнийг эрэн хайх ажиллагааг 07.16-ны өдөр осолдсон газраас Орхон, Ерөө голын бэлчир хүртэл 37 км-т 2 завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялага зэргээр самналт хийж 20:50 цагт түр зогсоосон. Өнөө өглөө буюу 07.17-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

- Төв аймаг, Лүн суманд гэр бүлийн хамт амарч байсан 21 настай иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, иргэнийг 07.15-ний өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:00 цаг хүртэл "Хуучин модон гүүр" гэдэг газраас хойд зүгт "Жоогон" уул гэдэг газар хүртэл 7.5 км зайд 3 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт "Булган" уул гэдэг газар хүртэл 15.5 км-т, нийт 38 км-т "Туул" голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.16-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлж, анх осолдсон газраас "Булган" уул гэдэг газар хүртэл 22.7 км завиар хоёр удаа, голын салаа урсгалаар явган эрлийн ажлыг явуулсан. Мөн анх осолдсон газар "Якорь" ашиглан хайгуулын ажлыг зохион байгуулсан ба "Жоогон" уул гэдэг газар хүртэл 7.5 км завиар 4 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22:00 цагт түр зогсоосон. Өнөө өглөө буюу 07.17-ны  07:00 цагт эрлийг  дахин эхлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657891
0 эможи

Dr. Adity
2024-07-17 18:41
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно.Yнэ: $ 780, 000 USD
keyboard_arrow_up