ШУУРХАЙ : Сүхбаатар аймагт, Увс нуурын эрэг дээр тоглож байсан 7,12 настай хүүхэд усанд живж, амиа алджээ

2024 оны 7 сарын 12

Arslan.mn

Зуны урин дулаан цагт иргэдийн амралт зугаалгын үе эхэлж, энэ үеэрээ иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан бага насны хүүхэд усанд живж амь нас эрсдэх тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.

Энэ төрлийн осол жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 30 хүүхэд усанд живж амь насаа алдсан бол, энэ жил 7 сарын эхний 10 хоногт 5 хүүхдийн амь нас усанд живж хохирсон байна.

Тодруулбал, Завхан, Ховд аймагт энэ оны 6 дугаар сард 1-2 насны хүүхэд гэрийнхээ ойр урсах голд живсэн, Сүхбаатар аймагт энэ оны 07-р сарын 08-ны өдөр 12 настай эмэгтэй хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж живсэн, мөн өдөр Увс нууранд 7 настай эрэгтэй живсэн, Хөвсгөл аймагт 16 настай, эрэгтэй хүүхэд малаа тууж гол гаргах үедээ живж нас барсан гэх мэт мэдээлэл тасралтгүй бүртгэгдэж байна.

Амь насаа алдаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 2-15 насны хүүхдүүд байх ба эцэг эх нь хамт байсан, бага насны хүүхэд гэрийнхээ ойр урсах голд живсэн, тогтоол ус, бассейнд сэлж сурсан хүүхэд байх жишээний олон шалтгаан тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хүн нь гол, нуурын усанд сэлэх, урсгал усыг туулах үед ямар эрсдэл учрахыг мэдэхгүй учраас насанд хүрэгчид, эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэд усны ослын талаар хэлж ойлгуулж, тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулан, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Иймд иргэд та бүхэн өөрсдийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү.

1. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, нууранд сэлэхгүй байх;

2. Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол мөрөн, тогтоол усны орчимд тоглуулахгүй, ганцаар орхихгүй, тэдэнд усанд осолдох эрсдэлийг энгийн, үгээр хэлж ойлгуулах;

3. Цаг агаарын мэдээг тогтмол сонсч, аяллын цаг хугацааг зөв сонгон, салхи шуургатай үед болон түргэн урсгалт гол нууранд сэлэхгүй байх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657875
1 эможи

zochin
2024-07-14 22:44
Sukhbaatar aimgt baruun-urtiin urtiin gold 1.5-1.7 m iin gvn tsvnxel uussen baiga
Бат-Эрдэнэ
2024-07-14 18:27
Увс нуурт хүүхэд эндсэн гэж дуулаагүйм бна. Худлаа мэдээлэл бхаа
Зочин
2024-07-14 18:08
Хүүхдэдээ анхаарал тавихгүймаа
Зочин
2024-07-13 23:21
Сүхбаатар аймагт 12 настай хүүхэд живчихээр ямар гол байдаг юм. Аймаг андуурсан уу
Зочин
2024-07-13 23:21
Сүхбаатар аймагт 12 настай хүүхэд живчихээр ямар гол байдаг юм. Аймаг андуурсан уу
keyboard_arrow_up