Улаанбаатарт бороо орно

2024 оны 7 сарын 05

Arslan.mn

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2024.07.05/ 20:00  цаг хүртэлх  мэдээллийг хүргэж байна.


Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +25…+27 градус дулаан байна.

Багануур орчим: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +27…+29 градус дулаан байна.

Тэрэлж орчим: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24…+26 градус дулаан байна.

Бусад нутгаар :  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон голын хөдийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657836
0 эможи

keyboard_arrow_up