АН-ыг хүлээж МАН бүлгийн даргаа томилж чадаагүй байна
2024 оны 7 сарын 04
Мягмар гарагт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хамтарсан Засгийн газар байгуулах асуудалд АН, ХҮН намтай зөвшилцөх Ажлын хэсэг байгуулагдсан билээ.
Дээрх Ажлын хэсэг АН, ХҮН намтай зөвшилцөлд хүрсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болон УИХ-ын дэд даргад томилуулах хүнийхээ нэрсийг тодруулна гэдгийг тус намаас мэдэгдсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ бямба, ням гарагт хуралдаж магадгүй байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
657834
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс