Наадмын өдрүүдээр буюу VII сарын 10, 11-нд бороо орж сэрүүсэх төлөвтэй

2024 оны 7 сарын 02

Arslan.mn

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн болон баяр наадмын үеийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.

Тэрбээр "Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 2, 3-ны өдрүүдэд бороо орохгүй. Агаарын температур өдөртөө 24-28 хэмийн халуун байх төлөвтэй байна. Харин долоодугаар сарын 4-6 өдрүүдэд өдөртөө бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна. Гэхдээ энэ нь арав хоногийн өмнөх урьдчилсан мэдээ учраас нарийвчилсан мэдээллийг бид цаг алдалгүй гаргах болно. Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657779
0 эможи

keyboard_arrow_up