УГТЭ: “Галын аюулаас сэргийлэх, гал унтраах үзүүлэх сургуулилт“ сэдэвт дадлага боллоо

2024 оны 6 сарын 27

Arslan.mn

2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран "Галын аюулаас сэргийлэх, гал унтраах үзүүлэх сургуулилт" сэдвийн хүрээнд дадлага сургалт зохион байгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө авч ажиллалаа.

Уг тактикийн сургалтыг зохион байгуулснаар байгууллагын хэмжээнд болзошгүй эрсдэл, онц байдал үүссэн тохиолдолд хэрхэн арга хэмжээ авах, галын аюулаас өөрийгөө хэрхэн хамгаалах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ашиглах зэрэг олон талын мэдээллийг авч гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, учирч болохуйц гамшгийг бууруулах онцгой ач тустай сургуулилт болж өнгөрлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657769
0 эможи

keyboard_arrow_up