Автомашины гурван төрлийн зөвшөөрөл 21,000 төгрөгөөр борлуулагдаж байна
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын автомашины зөвшөөрлийг enaadam.mn сайтаар худалдаалж эхэлжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Наадмын улаан, цэнхэр М, ногоон Г гэсэн автомашины гурван төрлийн зөвшөөрөл 21,000 төгрөгөөр борлуулагдаж байна.
- Улаан М зөвшөөрөл 200
- Цэнхэр М зөвшөөрөл 1,800
- Ногоон Г зөвшөөрөл 1,700 ширхэг худалдаанд гарсан.
Улаан, цэнхэр М зөвшөөрөл зөвхөн Хүй долоон худагт, ногоон Г нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт үйлчилнэ.
А, Б зөвшөөрөл цахимаар борлуулагдахгүй.
Автомашины дээрх гурван төрлийн зөвшөөрлийг долдугаар сарын 5-н хүртэл enaadam.mn сайтаар борлуулна" гэсэн мэдээллийг өглөө.
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх орчимд 7,850, Хүй долоон худагт 45,780 автомашины зогсоол бэлджээ.