Бааранд төлбөрөө төлөхгүй гэж зэвсэг ашиглан ажилчдыг нь сүрдүүлжээ
Нэр бүхий иргэд бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий клубт 2023 оны тавдугаар сараас 2024 оны гуравдугаар сарын хооронд үйлчлүүлэх хугацаандаа тус клубийн ажилчдыг үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байх зорилгоор зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж, ажилчдын бие махбодод халдсан, заналхийлсэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж тус клубийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Б, Т, Г нарын хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг энэ оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.