ЦЕГ: Хоёр ухуулагч Дарханы Шарын голын тогтоол усанд живж нас барсан

2024 оны 6 сарын 26

Arslan.mn

Сонгуультай холбоотой ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ч.Ундрам, Д.Өнөрболор нарын ухуулагч нас барсан гэх мэдээллийн талаар асуухад ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр: Цагдаагийн байгууллагад орон нутагт иргэд нас барсан гэх мэдээлэл бүртгэгдсэн. Хэн нэгэн нэр дэвшигчийн ухуулагч, хамааралтай хүн байсан гэж хэлэх зохимжгүй. СЕХ-ноос лавлагаа мэдээлэл авсны дараа бид мэдээлэл өгөх үүрэгтэй. Нам эвслийн ухуулагчийн бүртгэл СЕХ-ноос албан ёсоор гардаг.

ЦЕГ-ын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулга: СЕХ-ноос авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад 139 мянган ухуулагч ажиллаж байна. 

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 307 иргэн нас барсан. Цагдаагийн байгууллага нас барсан тохиолдол бүрийг бүртгэж, шалтгааныг тогтоодог. 

Сонгуулийн ухуулагчаар бүртгэгдсэн есөн иргэн нас барсан. Хоёр ухуулагч нь Дарханы Шарын голын тогтоол усанд живж нас барсан.

Бусад нь өвчний улмаас нас барсан гэж урьдчилсан дүгнэлттэй байгаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657722
1 эможи

keyboard_arrow_up