Голд живсэн 13 настай хүүхэд, автомашинтай иргэнийг аврахаар ажиллаж байна

2024 оны 6 сарын 24

Arslan.mn

Голын усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна. Өнөөдөр 17:00 цагийн байдлаар НОБГ-т гол, усны ослын таван дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, 10:45 цагт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс урагш Туул голд хүн живсэн дуудлага ирсэн байна. 

Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 49 настай эрэгтэй модны мөчрөөс зүүгдэж тогтсон байсныг, мөн дүүргийн 24-р хороо, Туул голд хүн унасан дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 38 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын эрэг дээр зогсож байхад нь эрэг нурж бургаснаас зуурсан байдалтай байсныг тогтоож, алба хаагчид аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо тогтоол усанд 13 настай хүүхэд живчихлээ гэсэн дуудлага 16:22 цагт, 16:25 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд голд хүн автомашинтайгаа живсэн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүн яг одоо ажиллаж байна.

Гол, усны түвшин нэмэгдсэн үед усанд осолдож, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байгаа тул иргэд олон нийт, эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгаж, гол усны ойролцоо зорчихгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
657688
1 эможи

Зочин
2024-06-28 08:29
Ийм юм дахиад битгий тохиолдоосой гэж хүсэж байна
keyboard_arrow_up