ЦЕГ: 20 настай Д нь энэ сарын 8-9-нд шилжих шөнө 32 болон 16 настай хоёр эмэгтэйн амь насанд халджээ
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас 16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон этгээдтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын УСГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Цагдаагийн байгууллагад энэ оны зургадугаар сарын 21-ны 07:10 минутад Хан-Уул дүүргийн II дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Шүүхийн шинэжилгээний ерөнхий газар, Хан-Уул, СБД-ийн цагдаагийн газар, тус дүүргийн прокурорын газар тус тус хамтран хэргийн газарт холбогдох шалгалтын ажил явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 20 настай эрэгтэй Д нь
- СБД-ийн I дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-ийн амь насыг хохироосон,
- Хан-Уул дүүргийн II дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай Ш-ийн амь насыг тус тус хохироосон болох нь тогтоогдсон учраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Гэмт хэргийг бүрэн гүйцэт шалгах, ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Д-г яллагдагчаар татаж, энэ сарын 21-нээс цагдан хорьсон. Мөн өөр нуугдмал гэмт хэрэг байгаа эсэхийг шалгаж байна" гэлээ.









