Жуулчид тээвэрлэж явсан автомашин голд суусан байсныг гаргажээ
2024 оны 6 сарын 24
Жуулчид тээвэрлэж явсан автомашин голд суусан байсныг гаргажээ. Тодруулбал, Төв аймаг, Мөнгөнморьт сум Жаргалант баг “Зүүн бүрэхийн дээд гарам” гэдэг газарт “Зүүн Бүрх”-ийн голд суудлын автомашин голын усанд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /47 настай, эрэгтэй/-ийн суудлын автомашинтай жуулчилж явсан 3 иргэний хамт “Зүүн бүрх”-ийн голд автомашинтайгаа орж суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657672
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс