Өнөөдөр хамгийн урт өдөр, богино шөнө болж, НАР БУЦНА

2024 оны 6 сарын 22

Arslan.mn

Зуны туйл, билгийн тооллын нар буцах улирал эхлэх өдөр өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны бямба гарагт тохиож байна. Мөн энэ өдөр жил бүрийн хамгийн урт өдөр, богино шөнө болдог гэдгээрээ онцлогтой.

Маргааш нар өглөөний 4 цаг 53 минутад мандаж, орой 20 цаг 55 минутад жаргана. Түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22-н болоход дахин тэнцдэг. Харин дараа нь шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө, богино өдөр тохиодог. Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657633
1 эможи

keyboard_arrow_up