ШУУРХАЙ: Оргодол этгээдийг СХД-ээс баривчилжээ
2024 оны 6 сарын 21
Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан иргэн “О”-г энэ сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Иргэн “О” нь хамтран амьдрагчаа удаа дараа харгис хэрцгийгээр зодож, биед нь гэмтэл учруулсан хэргийг үйлдсэн бөгөөд урьд өмнө 7 удаагийн ял шийтгэл эдэлж байсан.
Түүнийг баривчлах үед дээрх этгээд нь эсэргүүцэл үзүүлж, биедээ зэвсгийн чанартай зүйл буюу хутга авч явсныг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Түүний хамтран амьдрагч “С”-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээ авч ажиллаж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








657619
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс