С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилсэн иргэнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ
2024 оны 6 сарын 20
С.Зориг агсны хөшөөг чулуугаар даруулсан сандалд гинжилсэн үйлдэл гарч АН-аас хэвлэлийн хурал зохион байгуулж байв.
Тэгвэл Цагдаагийн байгууллагаас С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилсэн иргэнийг олжээ.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр “С.Зоригийн хөшөөний баруун хөлийг нь төмөр сандалтай гинжилсэн байна” гэх дуудлага мэдээлэл 10:53 цагт бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, зургаадугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?



2






657600
2 эможи
Зочин
2024-06-20 14:36
Эбигийн гар хөл гэж гуцна даа бодвол ха хаа ха
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс