ТАНЫ СОНОРТ: 42 орны иргэд Монголд визгүй зорчино
Монгол Улсад иргэд нь визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батлаж, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Энэхүү шийдвэрийн дагуу жагсаалтад нэр дурдсан орны иргэд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол Улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих юм.
Гэхдээ зарим орны нөхцөл байдлыг харгалзан гадаадын иргэдийг олон улсын нисэх болон галт тэрэгний буудлаар саадгүй нэвтрүүлэхийн тулд иргэд нь Монгол Улсад визгүй зорчих болсон тухай мэдээллийг дотоодын холбогдох байгууллагууддаа мэдэгдэж, мэдээллийн сандаа оруулж хариу нотлох хүртэлх хугацаанд иргэд виз мэдүүлэх хүсэлт тавих тохиолдолд визийг хилийн чанад дахь манай ДТГ-ууд олгон үйлчилж байна.