19 настай залуу голд живж байсан бага насны хоёр хүүхдийг авраад, өөрөө энджээ

2024 оны 6 сарын 18

Arslan.mn

Сэлэнгэ аймагт 19 настай залуу бага насны хоёр хүүхдийг живж байхад нь авраад, өөрөө нас баржээ. 

Тодрууулбал, Cэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км/-т “Ерөө” голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварсан иргэн Б өөрөө голын усанд энджээ.

Тодруулбал тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б /19 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 06.17-ны өдрийн 05:30 цагаас эхлэн анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т “Хуучин модон гүүр” гэдэг газар хүртэл 4 удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15:10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зуны цагт иргэд хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө хамт гол, мөрөн, нуурын эрэг дагуу амарч зугаалан үер, усанд осолдох эрсдэл ихэсдэг. 

Иймд:

  • Гол, мөрөн, усны эргээс зайдуу газар амарч, зугаалах амарч зугаалах
  • Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, зөөврийн бассейнд хараа хяналтгүй орхихгүй байх
  • Түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохоос зайлсхийгээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
657558
1 эможи

keyboard_arrow_up